Хималайн нуруунаас таван уулчны цогцсыг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2019-06-04 11:05:48

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгийн Хималайн нуруунд сураггүй болсон найман уулчныг эрэн хайх ажиллагааг нисдэг тэргээр явуулах үеэр таван уулчны цогцсын байршлыг тогтоосон гэж Энэтхэгийн эрх баригчид мэдээлжээ.


Энэтхэгийн хоёр дахь өндөр оргил болох “Нанда Деви”-д гарахаар оролдож байсан дөрвөн Их Британи, хоёр Америк, нэг Австрали, нэг Энэтхэг уулчин сураггүй болсон талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн юм. Тэднийг олон нурангид цохиулсан хэмээн таамаглаж байна.


Нэгэн эх сурвалжийн “AFP” агентлагт мэдээлснээр, цогцсууд 12 уулчны авирсантай ижил чиглэлд харагдсан ажээ. Аврах албаны ажилтнуудын хувьд нисдэг тэрэг буух боломжгүй газраас уулчдын цогцсыг хэрхэн авчрах арга замыг эрэлхийлж байна. Найман уулчнаас өнгөрсөн тавдугаар сарын 26-наас хойш холбоо тасарсан бөгөөд тухайн өдрийн маргааш нь нуранги үүсжээ.


Цаг агаар муудсаны улмаас буцах шийдвэр гаргасан уулчдын багийн дөрвөн гишүүнийг өнгөрсөн ням гарагийн орой аварсан бөгөөд сураггүй болсон уулчидтай хамгийн сүүлд холбоо тогтоосон хүмүүс тэд болжээ. 

Холбоотой мэдээ