Албаны хэрэгцээнд авто машин гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-06-05 11:09:35

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зарим байгууллага, сумын ЗДТГ авто машинтай боллоо.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газарт 25 хүний суудалтай бага оврын гурван ширхэг автобус, аймгийн Нийтлэг үйлчилгээний газарт 45 хүний суудалтай автобус, Сайхандулаан, Алтанширээ сумын ЗДТГ-т  УАЗ пургон маркийн автомашиныг гардууллаа.

Дашрамд дурдахад, Сайншанд хотын алслагдсан хэсэгт амьдарч буй иргэдэд /таксинаас бусад/ нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор зургадугаар сарын 15-наас эхэлж  нийтийн тээврийн үйлчилгээг тогтмол явуулахаар болсон аж.

Автобусны ашиглалт үйлчилгээг “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газар гүйцэтгэх бөгөөд том хүнд 300, хүүхдэд 100 төгрөгөөр үйлчилнэ.

Холбоотой мэдээ