Цахим номын сан ажиллана

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-06-05 16:21:21

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, цахим номын сангийн програмыг ажиллуулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ. 

Одоогоор тус номын сан найман ажилтантай, 94000 гаруй номтой. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Ном уншицгаая" хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлснээр 2018 онд соёл олон нийтийн үйл ажиллагаагаараа улсдаа тэргүүлсэн шилдэг хамт олон юм.

Энэ үеэр тус байгууллагын ажилтнууд “Урьд өмнөх аймгийн Засаг дарга нар номын сангийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж байсан тохиолдол байгаагүй” хэмээн ярьж хамт дурсгалын зургаа татууллаа.

Засаг дарга Н.Ганбямба Ардын Их Хурлын депутат байх үедээ тус номын санг Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит болгох санаачилгыг гаргаснаар 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн АДХ-ын Тэргүүлэгчдийн 23 тоот тогтоолоор батлагдаж байсан түүхтэй аж.

Холбоотой мэдээ