Сүүлийн гурван жилд Орхон аймагт 174 тэрбум төгрөгөөр 747 барилга барьж, засварлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-07 12:48:33
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ГХБХБГ сүүлийн гурван жилд барилгын ажлыг эхлүүлэх болон үргэлжлүүлэх зөвшөөрлийг 115 газарт олгожээ. Мөн улсын болон орон нутгийн төсвөөр барьж байгаа барилгын 95 хувьд ХББЗА, ХЗА, ГХБХБГ хяналт тавьсан байна.  

ГХБХБГ-т 2018 оноос барилгын материалын лабораторийг ажиллуулж эхэлсэн. Энд барилгын түүхий эд материал стандартын шаардлага нийцэж байгаа эсэхэд шинжилгээ хийж байна. Нийт 11 бүтээгдэхүүнийг 63 үзүүлэлтээр шинжлэх юм. Цаашид  цементийн болон замын лаборатори шаардлагатай байгаа тул төслөө салбарын яамандаа танилцуулсан  байна.

2016 оноос хойш улсын болон орон нутгийн төсөв, Баян-Өндөр сум, Жаргалант сумын төсөв, хувийн хэвшлийн хөрөнгөөр нийтдээ 174 тэрбум төгрөгөөр 747 барилга байгууламж барих, засварлах ажлыг аймгийн хэмжээнд хийжээ. Барилгын ажлын норм дүрмийг мөрдөх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахаар 30 гаруй зөрчлийг илрүүлж 16 сая төгрөгийн торгууль оногдуулсан гэж тус газар Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр танилцууллаа.

 

Холбоотой мэдээ