Казахстаны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 700 орчим хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-06-12 10:58:55

НУР-СУЛТАН. /NHK/. Казахстанд өнгөрсөн ням гарагт явуулсан ерөнхийлөгчийн сонгуулийн эсрэг жагсаал цуглаанд оролцсон 700 орчим хүнийг баривчилсан гэж тус улсын Цагдаагийн газраас мэдээлжээ.


Санал хураалтад нөлөөлж байна хэмээн Засгийн газрыг буруутгаж буй жагсагчид өнгөрсөн ням гараг, энэ долоо хоногийн даваа гарагт нийслэл Нур-Султан болон өмнөд нутгийн Алматы хотын гудамжуудад жагссан байна.


Казахстаны Ерөнхийлөгчийн албыг 30 орчим жилийн турш хашсан Нурсултан Назарбаев өнгөрсөн гуравдугаар сард огцорсон хэдий ч зарим чухал ач холбогдолтой албан тушаалд түүний нэр нөлөө хэвээр байгаа аж. Энэхүү нөхцөл байдал нь хүмүүсийн санаанд нийцээгүй ажээ.  


Ерөнхийлөгчөөр сонгогдсон Касым-Жомарт Токаев нь Н.Назарбаевын ойрын туслахуудын нэг бөгөөд тэрбээр өнөөдөр тангарагаа өргөнө. Засгийн газар жагсаал цуглаан өрнөхөөс сэргийлэх зорилгоор томоохон хотуудын аюулгүй байдалд тавих хяналтыг өндөржүүлсэн байна. 

Холбоотой мэдээ