Шилжүүлэн өгөх тухай хуулийг авч хэлэлцэх хугацааг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-12 16:27:03

ХОНКОНГ. /TASS/. Хонконгт олон мянган хүнийг хамарсан жагсаал цуглаан өрнөөд байгаа энэ үед Хууль тогтоох зөвлөл хэрэгтэн, сэжигтнүүдийг БНХАУ-руу шилжүүлэн өгөх тухай хуулийг авч хэлэлцэх зорилгоор хуралдаан явуулах хугацаагаа хойшлуулахаар шийджээ. Хуралдааныг ямар хугацаагаар хойшлуулж байгаа нь тодорхойгүй байна.


Хуулийн төслийг эсэргүүцсэн хэдэн арван мянган жагсагч өмнө нь гудамжинд гарсан юм. Жагсагчид замын хөдөлгөөнд саад учруулсан нь томоохон хэмжээний түгжрэл үүсгэсэн байна.   

Жагсаал цуглаанд голдуу их сургуулийн оюутнууд оролцож байгаа аж. Хотын төвд хэдэн зуун хүн жагсаал цуглаан хийсэн бөгөөд цагдаа нар цугласан олныг тараагаагүй байна. Олон нийтийн хэв журмыг сахиулахад 5 мянган ажилтан дайчлагджээ.

Холбоотой мэдээ