36 айлын орон сууцны чиглэлийн цэвэр усны төв шугамд гэмтэл үүсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэр, 36 айлын орон сууцны чиглэлийн цэвэр усны төв шугамд энэ сарын 12-ны өдрийн 10:00 цагт гэмтэл үүсчээ.
Үүний улмаас аймгийн төвийн орон сууцны цэвэр усыг бүх нийтээр хязгаарласан байна.
Цэвэр усны төв шугамын гэмтлийг яаралтай засварлах үүднээс “Шим ус” ОНӨААТҮГ-ын ажилтан, албан хаагчид тухайн газарт өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Хөрсний нуралт, уснаас шалтгаалан ажил удаашралтай байгаа. Гэвч гагнуур болон бусад засвар үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Шугам сүлжээний засварын ажил хэр хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна.