Олон улсын "Хааны эрэлд" дадлага сургуулийн талаар маргааш мэдээлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын энхийг дэмжих ажиллагааны "Хааны эрэлд" 17 дахь дадлага сургууль Монгол Улсад дөрөв дэх удаагаа энэ сарын 14-28-нд болно. Дадлага сургуульд 35 орны 1700 орчим цэргийн алба хаагч оролцох юм.
Энхийг дэмжих ажиллагааны олон улсын нэр хүндтэй дадлага сургууль Монгол Улсад болохтой холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабаас Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд маргааш 11.00 цагт хэвлэлийн хурал зохион байгуулахааар төлөвлөжээ. Хэвлэлийн бага хуралд энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургагч багш нар оролцох юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINDOPACOM)-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга GPOI” хөтөлбөртэй хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль Монгол Улсад 2006, 2007, 2016 онд болж байв.
Дэлгэрэнгүй мэдээллийг Зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэл, мэдээллийн ажилтны 88810818, 92090028 дугаарт холбогдож авна уу.







