Өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн тусламж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх кабинет байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн БОЭТ-ийн дэргэд "Өсвөр үеийн кабинет" үйл ажиллагаа явуулж байна. Эхний хагас жилийн байдлаар 90 гаруй хүүхэд эрүүл мэндийн тусламж, сэтгэл зүйн зөвлөгөө авчээ.
Ховд аймгийн БОЭТ-д өрөө тасалгааны хүрэлцээ хангамж бага байдаг. Гэхдээ өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролыг нэн тэргүүнд тавьж, сургалт сурталчилгаа,
мэдээлэл зөвлөгөө өгөх, үзлэг хийх зориулалт бүхий дөрвөн өрөө
тохижуулжээ. Энэхүү ажлыг НҮБ-ын Хүн амын сангийн 12 сая төгрөгийн хөрөнгө
оруулалтаар хийсэн байна.
Тус кабинетыг өсвөр үеийн хүүхэд,
залуучуудад түргэн шуурхай үйлчлэх, тохиромжтой, нууцлалыг хадгалсан эрүүл мэндийн цогц
үйлчилгээ үзүүлэхийн тулд байгуулснаараа онцлог юм.
Өсвөр үеийн хүүхдүүдэд найз
нөхдөөр нь дамжуулан эрүүл мэндийн зөвлөгөө өгөх зорилгоор үе тэнгийн сургагч багш бэлтгэх
сургалт явуулсан. Тус сургалтад
25 сурагч хамрагдан гэрчилгээтэй болж, одоо өсвөр үеийн кабинетын эмч нартай хамтран ажиллаж байна.
Мөн тус кабинетаар дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн
эмч нарыг мэргэжил арга зүйгээр хангаж,
тэд өсвөр үеийн хүүхдэд эрүүл мэндийн боловсрол, эрүүл аж
төрөх дадал зуршлыг хэвшүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой.