Өнгөрсөн сард 196 ихэр хүүхэд мэндэлжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-06-13 15:44:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хороо улсын хэмжээнд 2019 оны 5 дугаар сард мэндэлсэн 6742 хүүхдэд регистрийн дугаар олгожээ.

 Нийт төрсөн хүүхдийн 3492 нь эрэгтэй, 3250 нь эмэгтэй, 196 нь ихэр, дундаж жин нь 3400 грамм, дундаж өндөр 51 см байна.

Амаржсан эхчүүдийг насны бүлгээр харвал, 4.3 хувь нь 20 хүртэлх насны, 92.1 хувь нь 20-39 насны, 3.7 хувь нь 40-өөс дээш насныхан юм.

Мөн амаржсан эхчүүдийн 2.1 хувь нь боловсролгүй, 5.2 хувь нь бага, 14.4 хувь нь суурь, 38.8 хувь нь бүрэн дунд, 4.8 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн, 33.9 хувь нь дипломын болон бакалаврын, 0.8 хувь нь магистр, докторын зэрэгтэй байна. Амаржсан эхчүүдийн 53.7 хувь нь гэрлэсэн, 44.9 хувь нь гэрлээгүй, 1.3 хувь нь гэрлэлтээ цуцлуулсан байжээ. 


М.Батчимэг

Холбоотой мэдээ