ЭЕШ-д ирэхдээ ямар материал бүрдүүлэх вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-06-13 16:19:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ энэ жил улс орон даяар энэ сарын 17-20-нд болно.


Энэ жил шууд засах шилэн технологийг нэвтрүүлж байгаа бөгөөд өмнө нь 14 хоногийн дараа шалгалтын дүн гардаг байсан бол 2019 оны элсэгчид ЭЕШ-аа өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтой болсноороо онцлогтой.

Элсэгчид ЭЕШ-2019”-д ирэхдээ бүрдүүлэх материал:

Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/

Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.

Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2019 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна/.


Холбоотой мэдээ