Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл олно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-03-31 07:57:18

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 31. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 23. Бархасвадь гараг.

Суулга одтой, долоон улаан мэнгэтэй хар хулгана өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 18 минутад жаргана.

Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно  хэмээжээ.

Холбоотой мэдээ