Төлбөр тооцоог рубль болон еврод шилжүүлэх ажлын хэсэг байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-14 12:21:55

МОСКВА. /Аиф/. Орос болон Европын холбоо төлбөр тооцоог рубль болон еврод шилжүүлэх ажлын хэсэг байгуулна хэмээн ОХУ-ын Сангийн сайдын хэвлэлийн албаны дарга Андрей Лавров мэдэгдсэн байна.


АНУ-тай худалдааны санал зөрөлдөөнтэй байгаагийн улмаас төлбөр тооцоог доллараар хийхээс татгалзах бодолтой байгаатай холбоотойгоор энэхүү санаачилгыг гаргасан тухай Андрей Лавров мэдэгдсэн байна.


Европын комиссын Дэд ерөнхийлөгч Марош Шефчович болон ОХУ-ын Сангийн сайд Андрей Силуанов нар өмнө нь харилцан худалдаа тэр дундаа эрчим хүчний худалдаанд хийх төлбөр тооцоог үндэсний рубль болон еврод шилжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Үндэсний валютуудын хэрэглээг өргөжүүлэх  нь Орос болон Европын холбооны бизнес эрхлэгчдэд учрах эрсдэлийг буруулах учир  харилцан ашигтай гэж талууд үзэж байна. 

Холбоотой мэдээ