Гурвансайхан сум “Ногоон паспорт-ногоон төгөл” цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-06-14 17:11:09
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны санаачилгаар эхлүүлсэн “Ногоон паспорт” аяны хүрээнд Дундговь аймгийн Гурвансайхан суманд “Ногоон паспорт-ногоон төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ.

Тус цэцэрлэгт хүрээлэнд суманд үхрийн мод, агч, шинэс, улиас зэрэг 10 гаруй төрлийн 3000 модыг сумын иргэд, хүүхэд, залуучуудын оролцоотойгоор суулгалаа.  

“Ногоон паспорт-ногоон төгөл” цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн үеэр  “Бид энэ цэцэрлэгт хүрээлэнд зөвхөн нэг төрлийн мод биш, 10-13 төрлийн зүйл бүрийн модлог ургамал тариаллаа. Энэ бол яваандаа хүүхэд сурагчид, залуучуудад модлог ургамал, түүгээр дамжуулаад байгаль эхтэйгээ танилцах, шинжлэн судлах тийм бололцоог бий болгоно гэж бодож байгаа.

Цэцэрлэгт хүрээлэн маань ерөөсөө танин мэдэхүй, амарч, алжаал тайлах маш сайхан орчин болно. Говь нутгийн хуурай, ширүүн уур амьсгалтай ийм газарт төгөл байгуулж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад чухал нөлөөтэй юм” гэж БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайхан онцоллоо.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн модыг суулгах ажил улирал харгалзахгүйгээр хийх боломжтой ба далд үндэсний системтэй суулгац буюу бортоготой суулгацыг ашиглаж байгаагаараа онцлогтой ажээ. 

Холбоотой мэдээ