Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал жаргал ирнэ

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-06-15 08:29:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны зургаадугаар сарын 15. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын шинийн 13. Санчир гараг. Онгоц одтой, зургаан цагаан мэнгэтэй, харагчин хонь өдөр. 

Барилдлага: Шид 
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй  
Суудал: Огторгуй 

Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал жаргал ирнэ хэмээжээ. 

Холбоотой мэдээ