НӨАТ-ын сугалаагаар 50 сая төгрөгийн нэг азтан тодруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын энэ оны зургадугаар сарын сугалааны тохирлыг маргааш Боловсрол телевиз орон даяар шууд дамжуулна.
Иймд иргэд тавдугаар сарын 1-31-нд худалдан авсны төлбөрийн баримтаа өнөөдөр 23.59 цагаас өмнө Ebarimt системд бүртгүүлэхийг сануулж байна. Энэ удаагийн тохирлоор, 50 сая төгрөгийн нэг супер азтан тодруулах юм байна.