47,4 мянга га талбайд тариалалт хийж төлөвлөгөөг 100,3 хувь биелүүлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-15 19:56:49

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид энэ жил 47,3 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн юм. Одоогоор 47,4 мянга га талбайд тариалалт хийж төлөвлөгөөг 100,3 хувь биелүүлээд байна. Тариалалтын эцсийн дүн гараагүй бөгөөд хүнсний ногооны тариалалт нэмэгдэж магадгүй байгаа аж.

          Үр тариа 40,3 мянга, төмс 344,1, малын тэжээл 644 га талбайд тариалан төлөвлөгөөг 93,9-99,1 хувь хэрэгжүүлээд байна.

Хэдийгээр газар тариалангийн салбарын голлох бүтээгдэхүүн улаанбуудай, төмс, хүнсний ногоог төлөвлөсөн хэмжээнд хүргэж тариалж чадаагүй ч энэ жил тосны ургамлын тариалалт бараг хоёр дахин нэмэгдсэн нь нийт тариалахаар төлөвлөсөн талбайн хэмжээнд хүргэхэд гол нөлөө үзүүлж байна гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Н.Пүрэвсайхан ярилаа.

Холбоотой мэдээ