УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-06-17 08:42:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.


Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”, Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Экспортын зээлийн тухай Монгол, Беларусь улсын Засгийн газрын ерөнхий хэлэлцээр, Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ