Цайны замыг хөгжүүлэх сэдвээр лекц уншив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-06-17 11:59:39

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноос өрнийг холбосон морин өртөө, жин хөсгийн зам буй “Цайны зам”-ын сэдэвт илтгэл лекц Сайншандын “Саранхөхөө” театрт боллоо.

Илтгэл лекцэд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Ази судлалын тэнхимийн доктор, дэд профессор Ш.Эгшиг урилгаар оролцон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэд, ерөнхий боловсролын сургуулиудын багш нарт цайны замын гол маршрут, эдийн засаг нийгмийн үр нөлөө, соёлын талаар сонирхолтой мэдээлэл хүргэсэн байна.  

Цайны зам нь Хятадын Үи шань уулын цайны тариалан хөгжсөн нутгаас гарч, олон суурин тосгодыг дамжсаар өнөөгийн Хөх хот орчмын нутаг, Эрээн нуур, Сайр ус, Их Хүрээ, Хиагтаар дамжин Сибирийн уудам нутгаар гарч, Оросын нутгийн гүнд хүрч байсан аж.

Цай нийлүүлэгч нь Хятадын цайны худалдаачид, дамжуулан тээвэрлэгч нь Монголын жинчид, гол хэрэгцээ нь Оросын худалдаачдаар дамжих Орос болон Европын хэрэглэгчдэд очдог байжээ.

Холбоотой мэдээ