БНХАУ-д газар хөдөлсний улмаас 12 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-19 10:34:42

БЭЭЖИН. /FOXNEWS/. Өнгөрсөн даваа гарагт БНХАУ-ын баруун өмнөд нутагт газар хөдөлсний улмаас 12 хүний амь үрэгдэж, 135 орчим хүн гэмтсэн гэж албаны хүмүүс мэдэгдлээ.


Үүний зэрэгцээ газар хөдлөлтийн улмаас нурсан 73 байшингаас 9 хүнийг аварсан байна.


Нурангид дарагдсан хүмүүсийг аврахаар хэдэн зуун гал сөнөөгч ажиллаж байгаа тухай тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээлэв.


6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа Сичуан мужад 5.1 магнитудын хүчтэй чичиргээ болсон байна. Чичиргээ даваа гарагийн оройноос мягмар гарагийн өглөө болтол үргэлжилжээ.

Холбоотой мэдээ