Даланзадгад суманд үзэгдэх орчин муу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-31 13:50:42

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд одоогийн байдлаар 1000 м-т үзэгдэх орчин хязгаарлагдаж, салхины хүч 12м/с байна.

“Хэдийгээр салхины хүч гайгүй байгаа ч үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа нь хур тундас ороогүй хуурай байгаагаас шалтгаалж байна. Ард иргэддээ сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсэн, одоогоор онцгой байдал зарлаагүй байгаа. Аймгийн УЦУОШТ-өөс энэхүү үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа үзэгдэл оройдоо намдах байх гэсэн мэдээллийг манайд ирүүлсэн” гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Өнөөдрийн 8 цагт ирүүлсэн мэдээгээр Өмнөговь аймгийн 14 суманд хур тундас ороогүй байна. Цогт-Овоо, Булган, Гурвантэс, Манлай, Ханбогд сумдад салхины хүч бусад сумдаасаа илүү хүчтэй байгаа ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ