Хөвсгөл нуурын тахилга өргөн дэлгэр боллоо

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2019-06-19 15:04:00


Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ, ЗДТГ, Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийд хамтран зуны дунд сарын билэгт сайн өдөр Хөвсгөл нуурын их тахилгыг хийв. Их тахилгад Мөрөнгийн хүрээний болон Улаанбаатар хотоос лам хуврагууд хүрэлцэн ирж лусын номуудыг уншиж, сэржим өргөн даллага авч, Хоймор нутгаас төрөн гарсан уран бүтээлчид ая дуугаа өргөн Далай ээждээ хүндэтгэл үзүүлэн хамтдаа залбирлаа.