Керри, Эрдоган хоёр Сирийн байдлыг хэлэлцэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Сирийн байдлыг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай лхагва гарагт хэлэлцжээ. Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жон Кирби энэ тухай мэдээлэхдээ, уулзалт “богинохон” байсныг онцлон дурдсан байна.
Түүний хэлснээр, хоёр орны удирдагчид “Сирид улс төрийн шилжилт хийхэд гаргаж буй хүчин чармайлтыг хэлэлцжээ”. Сүүлийн үед “ийм шилжилтийг” Вашингтонд Дамаскийн дэглэмийг солих гэдэг утгаар ойлгох болсон.
“Тэд мөн Сирид “Лалын улс”-ын хүчийг сулруулах, тус бүлэглэлийг устгах эвслийн хүчин чармайлтыг хэлэлцэж, үнэлж дүгнэсэн” гэж Кирби мэдээлжээ. Террористуудтай тэмцэх ажиллагаанд ахиц дэвшил гарч байгааг, мөн “энэ нийтлэг аюултай хийж буй тэмцэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх арга замыг” хэлэлцлээ гэж Америкийн дипломатч хэлсэн байна.
Эрдоган гадаадын бусад олон орны удирдагчдын адилаар цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Вашингтон хотод хүрэлцэн иржээ.
Д.Жаргал