Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-06-20 12:52:15

ОТТАВА. /BBC/. Өнгөрсөн онд Канад улсад хамгийн олон дүрвэгч суурьшсан талаар НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлагийн тайланд мэдээлжээ.


Канад улс 2018 онд 28 мянга гаруй дүрвэгч хүлээн авсан бол АНУ 22900 дүрвэгч хүлээн авснаар хоёрдугаарт бичигдсэн байна.


Өнгөрсөн онд дэлхий даяар 92400 дүрвэгч гадны орнуудад суурьшсан нь мэргэжилтнүүдийн урьдчилан таамаглаж байснаас 7 хувиар бага байжээ.


АНУ-д төвтэй “Pew” судалгааны төвөөс мэдээлснээр, НҮБ-ын Дүрвэгсдийн тайланд АНУ хоёрдугаар байрт анх удаа бичигдэж буй нь энэ ажээ. Тус улс нь 1980 оноос хойш тасралтгүй хамгийн олон дүрвэгч хүлээн авсан орноор нэрлэгдсэн байна.


АНУ-д суурьшсан дүрвэгчдийн тоо ихээхэн буурсан нь Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны шийдвэртэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үүний учир нь Канад улс өнгөрсөн онд 2017 оныхтой ойролцоо тооны дүрвэгч хүлээн авсан ажээ.


2018 онд хамгийн олон дүрвэгч хүлээн авсан орнуудад мөн Австрали, Их Британи, Франц багтсан байна. 

Холбоотой мэдээ