МСҮТ шинэ элсэгчдээ бүртгэж байна

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-06-20 17:53:33
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн МСҮТ 2019-2020 оны хичээлийн жилийн шинэ элсэлтээ авч, ес болон 12 дугаар анги төгсөгчид, насанд хүрэгчдийг бүртгэж байна.

Тус сургууль нь нэг ээлжиндээ 960 суралцагч, оюутан сургах хичээлийн байр, 200 хүүхдийн дотуур байр, урлаг, спортын заал, мэргэжлийн чиглэлүүдээр онолын танхим, дадлагын газар, 6800 гаруй номын фонд, сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон сургалтын орчинг бүрдүүлжээ.

Есдүгээр анги төгсөгчдийг барилгын засал чимэглэл, өрөгч угсрагч, бетон арматурчин, цахилгаанчин, гагнуурчин, барилга угсралтын мужаан, автомашины засварчин, тогооч, оёдолчин, цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан гэсэн ангиуддаа элсэлт авч байгаа бөгөөд эдгээр ангиудад элсэн суралцагчид 2,5 жил суралцаж төгсөх ажээ.

Харин 12 дугаар анги төгсөгчид болон насанд хүрэгчдийн нэг жилийн анги нь барилгын засал чимэглэлчин, сантехникч, цахилгаанчин, арматурчин, хуурай хийц угсрагч, автомашины засварчин, тогооч, нарийн бичиг албан хэргийн ажилтан, цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан, оёдолчин, үсчин, ойжуулагч, малын асаргаа, мэргэшсэн жолооч гэсэн мэргэжлээр элсэлтээ авч байна.

МСҮТ-ийн бүх суралцагч сар бүр 100,0 мянган төгрөгийн тэтгэлэг авах ажээ. 

Холбоотой мэдээ