Навчит модны ойжуулалтын ажил хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 20 га талбайд ойжуулалтын ажлыг зарлаж “Мөнх ногоон төгөл” ойн нөхөрлөл, “Ногоон буян” ХХК тендерт шалгарч өнгөрсөн сараас ажлаа эхлүүлжээ. Тодруулбал “Мөнх ногоон төгөл” ойн нөхөрлөл нь Хонгор сумын Салхит багт байрлах 10 га газарт нийтдээ 10000 орчим улиас, бургас, цагаан бургасыг суулгажээ. Энэ намар тарьсан модныхоо амьдралын хувийг тогтоон
нөхөн тарилтыг хийх аж. Мод тарьж
арчлахад хүндрэлтэй байгаа нэг асуудал
нь хулгана гэв. Хөрсийг
сүйтгэх, мэрэх зэрэг асуудал тулгарч байгааг БОАЖГ-ын даргаар ахлуулсан
хяналтын багийнханд компанийн ажилтнууд учирлажээ.
Анхны жилдээ ойжуулалтын тендерт шалгаран ажиллаж
байгаа “Ногоон буян” ХХК нь өнөө жил Хараа голын дагуу 10 га талбайд 10000
орчим агч, хайлаас мод тарьжээ. Ойжуулсан талбайг бүрэн хашаажуулж, усалгааг
тогтмол хийж ургалтад
анхааран ажиллаж байгаа аж.
Манай оронд уур амьсгалын өөрчлөлт,
түүний сөрөг үр дагаврууд бусад орнуудтай харьцуулахад илүү эрчимтэйгээр
явагддаг.
Тиймээс навчит модны ойжуулалтыг Дархан-Уул аймаг жил бүр хийсээр ирсэн.
2012,2013 онд “Амгалан заяа” ойн нөхөрлөл Хонгор сумын 1 дүгээр багт
байрлах 10 га газарт улиас, хайлаас, чацарганын мод тарьж ургуулан хайрга
элсээр дүүрэн байсан газрыг ойн төгөл болгож чаджээ.

