“Улаанбаатарт үйлдвэрлэв 2019” үзэсгэлэн худалдаа долоо дахь жилдээ болж байна.

Монголын мэдээ | Эдийн Засаг
183@montsame.mn
2019-06-22 14:35:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Улаанбаатарт үйлдвэрлэв 2019”  үзэсгэлэн худалдааг долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Өчигдөр нээсэн үзэсгэлэн худалдаанд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 160 гаруй төлөөлөл оролцож байна.

 “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулснаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэхийн зэрэгцээ хамтран ажиллах түнш байгууллагуудтай холбоо тогтоох, байнгын үйлчлүүлэгч, захиалагчтай болох давуу талтай. Нийслэлийн удирдлагууд энэ үеэр  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжих, тэдэнд дарамт шахалт болдог төрийн хүнд суртлыг арилгах, санхүүгийн таатай орчин бүрдүүлэх үе шаттай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно” гэв.

“Улаанбаатарт үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдаанд иргэн, аж ахуй нэгжийг талбайн түрээсгүйгээр оролцуулж байгаа нь үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хямдруулах  ч боломж олгодог гэж үйлдвэр эрхлэгчид ярьж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 21-23-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ