Улаанбаатарт 25-27 хэм дулаан

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-06-23 08:08:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь, Дундговийн нутгаар өнөөдөр түр зуурын дуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны  усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


  2019 оны 6 дугаар сарын 23-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын талаар 32-37 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27 хэм дулаан байна.


Холбоотой мэдээ