ЭЕШ-д амжилттай оролцсон сурагч бүрийг нэг сая төгрөгөөр урамшууллаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-06-24 21:44:11

Говь-Алтай /МОНЦАМЭ/ “Төрөлх-Алтай” ТББ-аас ЭЕШ-д амжилттай оролцож 800 оноо авсан Говь-Алтай аймгийн сурагч бүрийг нэг сая төгрөгөөр урамшууллаа.

Тодруулбал, "Төрөлх-Алтай" ТББ-ын тэргүүн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар энэ оноос эхлэн Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийг төгсөж ЭЕШ-аас хамгийн өндөр оноо буюу 800 оноо авсан сурагч тус бүрт нэг сая төгрөгөөр шагнаж байгаа юм. Мөн тус шалгалтаас хамгийн өндөр оноо авсан эхний 150 хүүхдэд  2019-2020 оны хичээлийн жилд сар бүр тавин мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоор зургаадугаар сарын 22-ны өдөр Алтай хотноо шилдгүүдэд батламжийг нь олголоо. 

Мөн үеэр Алтай нутгийнхаа шилдэг сурагчдад цаашдын сурлага, хөдөлмөрт нь арвин их амжилтыг хүсэн ерөөв. Тэрээр энэхүү урамшууллын шийдвэрээ “Төрөлх-Алтай” ТББ-аас дөрөвдүгээр сард санаачлан зохион байгуулсан “Говь-Алтайн Ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадын үеэр танилцуулсан билээ.

Холбоотой мэдээ