Сүрьеэгийн эмч, мэргэжилтнээр хангах бодлогыг шат дараатай хэрэгжүүлжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-06-24 23:07:35

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт сүрьеэгийн эмч, мэргэжилтнээр хангах бодлогыг шат дараалалтай хэрэгжүүлсний үр дүнд Сэлэнгэ аймаг 2016-2019 онд 7 их эмч, сүрьеэгийн сувилахуй судлалаар таван сувилагч, тусгай мэргэжилтэнг тус тус мэргэшүүлэн сургажээ. 

Сүрьеэгүй Aзи тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь' сэдэвт олон улсын хоёрдугаар хуралд Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од ийн илтгэл тавьсан байна. Хуралд Азийн 5 орноос (Монгол, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс, Хятад  Тайвань, Өмнөд, Хойд Солонгос)-ийн 60 гаруй төлөөлөгчид оролцжээ. Тэд сүрьеэгийн эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэлт, улс орнууд сүрьеэгийн хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа ажил, туршлагаасаа хуваалцсан байна. Сүрьеэг устгахад орон нутгийн санаачилга, хамтын ажиллагаа хамгийн чухал гэнэ. Үүний тод жишээ нь Сэлэнгэ аймагт хэрэгжиж буй "Сүрьеэгүй Сэлэнгэ" хөтөлбөр ажээ. Энэ хүрээнд бусад аймаг жишээ авахуйц олон ажлыг хийж байгаагаа Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын Ж.Од хуваалцсан байна.

Тухайлбал Солонгос улсын сүрьеэгээс сэргийлэх вакцины судалгааны ажил, Tайваний сүрьеэтэй өвчтөн бүрийг хариуцаж баг ажилладаг туршлага, Японд гадны хүмүүсийг хилээр нэвтрэхээс өмнө сүрьеэг илрүүлэх талаар бодлого боловсруулж байгаа гэнэ. Харин Хятад улс сүрьеэг устгахад Засгийн газар нь хөрөнгө санхүүжилт нэмэгдүүлж байгаа тухай, Бүгд Найрамдах Буриад улсад мөн сүрьеэгийн оношилгоо эмчилгээнд санхүүжилт нэмэгдүүлж байгаа талаар төлөөлөгчид ярьсан аж. Хөрш зэргэлдээ ОХУ-ын Diaskin тестээр хүүхдэд далд сүрьеэг илрүүлж буйг мөн мэс засал хийлгүйгээр бронхоблокатор ашиглан уушгинд сүрьеэгээс үүссэн хөндийг эмчилж байгаа аж. Буриадын туршлагаас суралцах талаар манай мэргэжилтнүүд ярилцсан байна. Түүнчлэн Азийн өндөр хөгжилтэй орнууд, хөрш зэргэлдээ орнуудаас суралцах зүйл байгаа ч Монголчууд сүрьеэгийн эмчилгээний талаар дэлхийн жишгийн судалгаа шинжилгээг хийжээ. 

Холбоотой мэдээ