Цагдаагийн хэсгийн төлөөлөгчдөд мотоцикл олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-26 12:35:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Цагдаагийн ерөнхий газартай хамтран Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт парк шинэчлэлт хийж 10 сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчдөд Dаyun-150 маркийн мотоцикл олголоо.

Алба хаагчдын ажиллах нөхцөлийг хангах, гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлэн сумдын цагдаагийн хэсгийн төлөөлөгчдийн албан харэгцээнд ийнхүү мотоцикл олгосон байна. Ингэснээр гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ