Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-26 11:25:51

Ховд /МОНЦАМЭ/Ховд аймагт өнөөдөр бороо орж байна. Цаашид энэ сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд хур бороо нэлээд орох төлөвтэй байгаа аж. 

Сүүлийн өдрүүдэд орсон хур борооны улмаас Буянт голын усны түвшин 346 см буюу үерийн түвшнээс 6 см, Ховд голын усны түвшин 215 см буюу үерийн түвшнээс 15 см, Булган голын усны түвшин 360 см буюу үерийн түвшнээс 30 см, Үенч голын усны түвшин 141 см буюу үерийн түвшнээс 11 см тус тус  давсан байна. Тиймээс дээрх голын дагуу суурьшиж, зусаж байгаа айл өрх болон аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар амарч буй иргэдийг үер усны гэнэтийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Мөн гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар авто машинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, улмаар хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр аюулаас урьдчилан сэргийлэх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлж ажиллахыг орон нутгийн холбогдох байгууллагууд анхаарууллаа.


Холбоотой мэдээ