Хятадын 19 мужийн тариалангийн талбайд хортон шавж тархжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-26 16:21:36

БЭЭЖИН. /REUTURS/. БНХАУ-ын 19 мужийн нийт 333 мянган га тариалангийн талбайгаас намрын борооны өт буюу латинаар "Spodoptera frugiperda" хэмээх хортон шавж илрээд байна гэж тус улсын Хөдөө аж ахуйн яамнаас лхагва гарагт мэдэгдлээ.


Хортон шавжаас урьдчилан сэргийлэх, тархалтад хяналт тавих ажил "эрчимтэй" өрнөж байгааг мэдэгдэлд онцлов.


Хэдэн зуун га тариалангийн талбайг ганцхан шөнийн дотор сүйтгэх хор уршигтай энэхүү шавж нь БНХАУ-ын хүнсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж болзошгүй гэж өмнө нь албаны хүмүүс мэдэгдэж байсан юм.

Холбоотой мэдээ