Алжир гаралтай нэгэн хүү 2 настай хүүхдийг аварчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ИСТАНБУЛ. /BBC/. Алжир гаралтай, 17 настай Феузи Забаат гэх хүү Туркийн Истанбул хотод хоёр настай хүүхдийг цонхноос унаж байхад нь барьж, амийг нь аварсан баатар болжээ.
Хоёр настай, хөлд ороод удаагүй байсан Сири гаралтай Доха Мухаммед гэх хүүхэд ээжийгээ хоол хийж байх хооронд хоёр давхрын цонхноос доошоо унасан байна.
Аз болоход Ф.Забаат тухайн үед гудамжинд явж байх үеэрээ хүүхдийг цонх нь дээр байхад нь харж, унахад нь барьж авжээ.