Х.Пүрэвсүрэн багш "Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө шилдэг Нийгмийн зүтгэлтэн" боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-06-29 21:16:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан байгууллага, иргэдийг алдаршууллаа.

Энэ үеэр Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн тусгай бүлгийн Х.Пүрэвсүрэн "Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө шилдэг Нийгмийн зүтгэлтэн" шагналаар шагнуулсан юм. Тэрбээр 2001 онд Өвөрхангай аймгийн 2-р сургуулийн дэргэд тусгай бүлгийг байгуулан багшилж, өнөөдрийг хүртэл 100 гаруй шавийг сурган хүмүүжүүлсэн байна. Түүний шавь нарын дунд Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд гаргасан нэртэй тамирчид багагүй бий. Тухайлбал, Тусгай олимпийн зуны 15 дугаар олимпийн мөнгөн медальт Т.Балданхайням, дифлимпийн дэлхийн аварга Н.Эрхэмбаяр гэхчлэн улс, тив, дэлхийн олон аваргыг Х.Пүрэвсүрэн төрүүлжээ.

Мөн шавь нараа их, дээд сургуульд болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах, энгийн ангид шилжин суралцахад нь бүхий л талаас анхаарч ажилладаг ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залууст зориулан амьдрах ухааны танхим байгуулан ажиллаж байна.


Холбоотой мэдээ