Говийн бүсийн аймгуудын ахмадын урлаг, спортын наадам болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Өнөөдөр Мандалговь хотноо Дундговь,
Өмнөговь, Говьсүмбэр аймгийн ахмадуудын урлаг
спортын наадам болж байна.
Энэ сарын 29-30-ны өдөр үргэлжлэх тус наадамд 3 аймгийн 80 гаруй ахмад оролцож, спорт, урлаг авьяас
чадвараараа өрсөлдөх юм.
Спортын наадамд 60 гаруй тамирчин гар бөмбөг, шатар, дартс, ширээний теннис,
шагайн харваа гэсэн таван төрлөөр хурд, хүч, оюун ухаан, цэц мэргэнээ сорин
өрсөлдөх бол, урлагийн наадамд гоцлол дуу, үндэсний хөгжим, ардын харилцаа дуу,
бүжиг, язгуур урлаг гэсэн төрлөөр авьяас чадвараа дэлгэн харуулах ажээ.
Говийн бүсийн ахмадын спорт,
урлагийн наадмын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун,
ЗДТГ-ын НБХ-ийн дарга А.Нарантуяа нар оролцож, урлаг спортын наадамд
оролцогчдод амжилт хүссэн байна.