Агаар болон далайн уснаас түлш гарган авна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНОСЛО. /Intelligent Living/. Норвеги болон Швейцарь улсын хамтарсан баг агаар мандал дахь нүүрс хүчлийн давхар ислийг түлш болгон хувиргах нарны эрчим хүчний метанолын арал байгуулах санал дэвшүүлжээ.
Асар том хэмжээтэй уг байгууламжийг байгуулахын тулд арлуудыг өөр хоорондоо нь холбож өгөх аж. Ийм байгууламжуудыг олон тоогоор байгуулвал шатдаг түлшнээс ялгарах бодисыг бууруулж, дэлхийн дулаарлаас сэргийлэх боломжтой юм. Энэ тухай судалгааны багийнхан АНУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн сэтгүүлд нийтэлжээ.
Судлаачдын үзэж байгаагаар, шатдаг түлшнээс гардаг нүүрстөрөгчийн ялгарлын хэмжээ мэдэгдэхүйц хэмжээнд буурсан хэдий ч ийм түлш ирээдүйд эрчим хүчний чухал эх үүсвэр хэвээр байх аж. Тиймээс судалгааны багийнхан нарны эрчим хүчийг ашиглаж агаар мандал дахь нүүрсхүчлийн хийг шингэн түлш болгон дахин ашиглахын тулд орчин цагийн технологуудыг нэгтгэн ашиглах санал гаргасан байна.
Судалгааны багийнхны дурдсанаар эдгээр хөвдөг хиймэл арлууд байгуулахад тийм ч хэцүү биш аж. Байгууламжыг бүтээхэд шаардлагатай технологуудын ихэнх нь аль хэдийн бий болсон бөгөөд байгууламжуудыг барих хэд хэдэн газрыг товлоод байгаагаа судлаачид дурдлаа. Ийм байгууламжийг Зүүн Өмнөд Ази, Австралийн хойд хэсэг болон Арабын буланд байгуулахад тохиромжтой аж.