Орхон аймгийн нийтийн тээврийн үйлчилгээнд цахим карт нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-07-02 17:35:33
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Улаанбаатар хотын “СИМ” ХХК Орхон аймгийн нийтийн тээврийн үйлчилгээнд цахим карт нэвтрүүлнэ. Тус компани өөрийн 100 хувийн хөрөнгөөр дээрх ажлыг хийх бөгөөд эхний ээлжинд нийтийн тээврийн автобусанд хяналтын камер, цахим карт нэвтрүүлж улмаар зарим буудалд зарлан мэдээлэх төхөөрөмж суурилуулах гэнэ. Уг ажлыг энэ оныг дуустал хийх аж. Нийт 500 орчим сая төгрөг зарцуулна.

Орхон аймагт өдөрт дунджаар 45 автобус зургаан чиглэлд 2300  зорчигч тээвэрлэдэг байна.

 

Холбоотой мэдээ