Монголын түүхийн баялаг хуудсыг сая саяар арвижуулаарай.

ФОТО МЭДЭЭ
gerelzurag1@montsame.mn
2019-07-06 16:19:04
https://www.facebook.com/chadraabal

Монголын түүхийн баялаг хуудсыг сая саяар арвижуулаарай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Архивын ерөнхий газарт ажиллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа Архивын ерөнхий газрын 92 жилийн ойг тохиолдуулан: Монголын ард түмний ой санамж, үндэстэн оршин тогтнох дархлаа болсон түүх, соёл, нийгэм, эдийн засгийн бүх төрлийн түүхэн баримт, дурсгал, эх сурвалжуудыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлөн уламжлуулах үйлсэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагч, судлаач, эрдэмтдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Архивын ерөнхий газрыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.



Гэрэл зургийг Б.Чадраабал