Улаанбаатарт өдөртөө 25-27 хэм дулаан

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-07-08 08:01:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.


2019 оны 7 дугаар сарын 8-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 25-27 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ