Насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн аваргыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 09:54:55

Гэгээнхангай клубын ивээн тэтгэлгээр Өвөрхангай аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохиогдож өндөрлөлөө.

Тэмцээнд бүх сумдаас эрэгтэйчүүдийн 31 багийн 248 тамирчид, эмэгтэйчүүдээс 12 багийн 96 тамирчин оролцож, авьяас чадвараа дайчлан өрсөлдсөнөөс эрэгтэй багийн тэргүүн байрыг У.Батбаяр ахлагчтай Гэгээнхангай клуб, дэд байрыг Т.Эрдэнэ-Очир ахлагчтай Оффис контракшны баг, гутгаар байрыг Б.Хэнмэдэх ахлагчтай “Найзууд нэг үе” багийн тамирчид эзлэсэн юм.

Эмэгтэй багаас эхний гурван байрыг н.Бүрэнжаргал ахлагчтай Монтего ХХК, н.Отгонсүрэн ахлагчтай Эмтбулаг ХХК, Хархорин сумын баг тамирчид тус тус эзлэлээ.

Тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор Найзууд нэг үе багийн тоглогч М.Тэлмэн, эмэгтэй шилдэг тоглогчоор Эмтбулаг багийн тоглогч Р.Амаржаргал нар шалгарлаа. 9 дэх жилдээ зохиогдож буй уг тэмцээний ерөнхий шүүгчээр аймгийн БТСГ-ын дасгалжуулагч А.Хүүхнээ ажилласан бөгөөд оролцогчид энэ удаа ур чадвараар харьцангүй амжилт гаргасныг хэлж байлаа. Ялагчид 6 сарын 19-26-нд Улаанбаатар хотноо болох Монголын бүх ард түмний спартакиатад Өвөрхангай аймгаа төлөөлөн оролцоно.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ