“Хөгжилд хөтөлсөн Өмнөговь” нэвтрүүлгийн уралдаан зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн ЗДТГ-ын ОНХА-аас орон нутгийн сэтгүүлчдийнхээ дунд “Хөгжилд хөтөлсөн Өмнөговь” телевизийн нэвтрүүлгийн уралдаан зарлаад байна.
Уралдааны гол зорилго нь Өмнөговь аймагт сүүлийн жилүүдэд хийсэн бүтээн байгуулалтаас бусад аймгуудад сурталчлан таниулах, тухайн бүтээн байгуулалтын ач холбогдол, үр дүнгийн талаар үлгэр жишээ аймаг гэдгийг харуулахад орших ажээ. Телевизийн бүтээлийн уралдааныг сэтгүүлчдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө зохион байгуулж байгаа бөгөөд 4 дүгээр сарын 13 хүртэл хүлээн авч 14-ндөө шалгаруулах юм. Мөн тус уралдааныг зохион байгуулснаар Өмнөговь аймгийн бүтээн байгуулалтын талаар иргэдэд мэдээлэл өгөх, сэтгүүл зүйн салбарт ажиллаж буй мэргэжлийн сэтгүүлчдийнхээ ажлыг дэмжиж хамтран ажиллах уялдаа холбоогоо сайжруулах чухал үүрэгтэй аж.
15 минутаас ихгүй байх уралдаанд оролцох бүтээл нь 4 дүгээр сарын 13-наас өмнө аль нэг телевизээр дамжуулан иргэдэд хүргэсэн байх шаардлагатай юм байна. Уралдааны комисс 4 дүгээр сарын 16-нд шалгарсан бүтээлийг нийтэд мэдээллэх бөгөөд тэргүүн байр 250 мянган төгрөгийн шагналтай ажээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн