Үер усны гэнэтийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-09 22:09:24

Ховд /МОНЦАМЭ/Ховд аймгийн цаг агаарын 7 хоногийн урьдчилсан төлөв мэдээллээр 12,13-нд уулархаг нутгаар, 10,11,14-нд зарим газраар бороо орно.

Мөн салхи 9,10,11-нд зарим газраар 10-12м/с, Алтайн салбар уулсаар 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 4-9м/с байна. Харин агаарын температурын хувьд  Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус дулаан байх төлөвтэй гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.

Түүнчлэн баяр наадмын өдрүүдэд  голын дагуу суурьшиж, зусаж байгаа айл өрх болон аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар амарч буй иргэдийг үер усны гэнэтийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Бороотой үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулахыг Ховд аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав.  



Холбоотой мэдээ