ОБЕГ-т гал унтраах евро стандартын автомашин хүлээлгэн өглөө

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2019-07-09 17:36:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын  Засгийн газар, Польш Улсын Засгийн газрын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлсэн “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд 3 сая евро буюу 9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах зориулалтын 3 төрлийн 15 ширхэг автомашиныг өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өглөө.



Гал унтраах зориулалтын эдгээр автомашинуудыг НОБГ болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт олгож буй юм. Ингэснээр Онцгой байдлын байгууллагын гал түймэр, гамшиг осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны чадавх дээшилж, хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх боломж бүрдэнэ.



Польш улсад үйлдвэрлэсэн энэхүү гал унтраах автомашин нь 3.5 тонн устай, секундэд 50 л ус шахах хүчин чадал бүхий насостой, гал унтраах дунд оврын ангиллын туулах чадвартай. Мөн Монгол орны цаг агаарын эрс, тэс уур амьсгал, газар нутаг, автозамын нөхцөлд тохируулан нэмэлт төхөөрөмжөөр тоноглосон, орчин үеийн дэвшилтэд технологи бүхий аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулсанаараа онцлог юм.




DSC1011.jpg


Холбоотой мэдээ