Төгсөгчдөд боловрсолын баримт бичгийг системээс шууд хэвлэн олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-07-09 17:45:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын салбарын мэдээллийн системээс 2018-2019 оны хичээлийн жилийн төгсгөлд суурь боловсролын 42 мянга 140 гэрчилгээ, бүрэн дунд боловсролын 17 мянга 222 үнэмлэх хэвлэн олголоо.


Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн 9, 12 дугаар ангийг төгсөгчдөд боловсролын баримт бичгийг сургууль дээр нь “Боловсролын салбарын мэдээллийн систем”-ээс шууд хэвлэн олгодог болсон. Ингэснээр гэрчилгээ, үнэмлэхийг гараар бичих, бичилтийн техник алдаа гарах эрсдэл арилж, бичилт хийх, баталгаажуулахад зарцуулах хугацаа, чирэгдэл, зардал багассан, багшийн ачааллыг бууруулсан зэрэг олон давуу тал бий болж байгаа юм. Мөн боловсролын баримт бичгийн эх хувийг цахим хэлбэрээр мэдээллийн санд хадгалдаг болсноор тухайн баримтад хэвлэгдсэн QR кодыг ашиглан лавлагааг түргэн шуурхай авах боломжтой боллоо.

Холбоотой мэдээ