Хамгийн том ачаа тээврийн хөлөг онгоц замдаа гарав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-10 12:06:10
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын зүүн хойд нутгийн Тяньжинь хотын далайн боомтоос дэлхийн хамгийн том ачаа тээврийн хөлөг онгоц Европын баруун хойд нутгийн чиглэн даваа гарагт хөдөлжээ.


“MSC” компанийн захирал Жонотан Жугийн хэлснээр, ачаа тээврийн “Gulsun” хөлөг онгоцны урт 399 метр, өргөн 61.5 метр бөгөөд 225 мянган тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай аж.


Хөлөг онгоц Циндао, Шанхай, АльхесирасГданьскКалининград, Роттердам зэрэг боомтод хүрсний дараа Европын баруун хойд нутагт очихоор төлөвлөсөн гэж Хятадын далайн тээврийн агентлагийн Тяньжинь корпорацын ерөнхий менежер Ю Лэй мэдэгджээ.  Уг онгоцонд төмөр, гэр ахуйн тавилга болон химийн бодисууд ачжээ. 


БНСУ-ын хөлөг онгоц үйлдвэрлэгч “Samsung” группийн “Samsung Heavy Industries” компани уг хөлөг онгоцыг бүтээсэн байна. 

Холбоотой мэдээ