Багцаар 437.500 ширхэг үнэт цаас арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-10 17:58:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 21 ХК-ийн 303.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 134.787 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 6 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Улаанбаатар хивс" болон "Хүннү менежмент" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард кредит ББСБ" болон "Инвескор ББСБ" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. Багцын арилжаагаар 437.500 ширхэг үнэт цаасыг 7 тэрбум төгрөгөөр арилжаалав.

"TOP 20" индекс 0.59 хувиар өсч, 20717.13 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.598.058.743.880.58 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ