Баян-Өлгийн наадамд М.Аманбек түрүүлж, аймгийн арслан цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-11 17:23:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Баян-Өлгий аймгийн баяр наадмын барилдаан энэ сарын 10-ны өдөр болов. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх хүч үзэн зодоглосноос  тус аймгийн Цэнгэл сумын харьяат, Зоост амралтын газрын бөх аймгийн заан М.Аманбек найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртлээ.

Харин Дэлүүн сумын харьяат, «Өлгийн хүчтэн» бөхийн дэвжээний бөх аймгийн арслан Т.Ерболат үзүүрлэж, Булган сумын харьяат аймгийн харцага Б.Төмөрбаатар, Толбо сумын харьяат, «Тастүлек» дэвжээний бөх сумын заан Х.Танирберген нар шөвгөрлөө.

Энэ жилийн наадмаар Толбо сумын харьяат бөх сумын заан Х.Танирберген аймгийн харцага, Ногооннуур сумын харьяат бөх сумын заан Т.Ардагер аймгийн начин цол тус тус хүртэв. 

Холбоотой мэдээ