БНХАУ-д Их Британийн иргэд баривчлагджээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-07-12 16:22:23

ЛОНДОН. /BBC/. БНХАУ-ын Жянсу мужийн Сужоу хотод Их Британийн дөрвөн иргэн мансууруулах бодистой холбоотой хэргээр баривчлагдсан байна.


Өнгөрсөн долоо хоногт мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох сорилын хариу эерэг гарсан гадаадын долоон багш, есөн оюутан баривчлагдсаны дунд дээрх иргэд байжээ.


Баривчлагдсан хүмүүсийн зарим нь “Education First” гадаад хэлний сургуульд сурдаг байсан бөгөөд тэдний сорилоос ямар мансууруулах бодис илэрсэн талаар цагдаагийн ажилтнууд мэдээлээгүй байна.


Үүнээс гадна баривчлагдсан бусад хүмүүс аль улсын иргэд болох нь мөн тодорхойгүй байгаа ажээ. Хятад улсад мансууруулах бодистой холбоотой хэрэгт маш хүнд шийтгэл ногдуулдаг байна.


“Жянсу мужид Их Британийн дөрвөн иргэн баривчлагдсантай холбогдуулан Хятадын эрх баригчидтай холбоо тогтоож, консулын тусламж үзүүлж байгаа” гэж Бээжин дэх Их Британийн Элчин сайдын яамнаас мэдээлжээ. 

Холбоотой мэдээ