Булган аймагт газар өмчлөл 23,8 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-17 11:03:58

Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Булган аймагт 14747 иргэнд 2420.31 га газрыг өмчлүүлсэн нь нийт хүн амтай харьцуулахад 23.8 хувьтай байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар 23 иргэн газар өмчилч авахаар өргөдөл ирүүлснээс 16 иргэнд 1.31 га газрыг өмчлүүлжээ.

Газар өмчлөлийн явц удаашралтай байгаа нь сумд газар зохион байгуулалтынхаа төлөвлөгөөг хийхдээ дэд бүтэц сул буюу дэд бүтэцгүй талбайг төлөвлөгөөнд тусгадаг, мэдээлэл сурталчилгаа хийдэггүй, жил бүр төлөвлөсөн газар нь эрэлтээ хангадаггүй зэрэг дутагдал байгааг засаж сайжруулах шаардлагатай байна гэж аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ